Бүгд Найрамдах Беларусь Улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Эрхэмсэг ноён Станислав В.Чепурной, зөвлөх М. Снопко нарыг хүлээн авч уулзав.

2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Энх тайван, Найрамдлын Ордонд Монголын Энх тайван, Найрамдлын Байгууллагын Ерөнхийлөгч Д.Загджав, Бүгд Найрамдах Беларусь Улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Эрхэмсэг ноён Станислав В.Чепурной, зөвлөх М. Снопко нарыг хүлээн авч уулзав.

Бүгд Найрамдах Беларусь Улсын онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Станислав В.Чепурной Монголын Энх тайван, Найрамдлын Байгууллагын Ерөнхийлөгч Д.Загджав нар хоёр орны хооронд тогтоосон өнө удаан уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг цаашид улам хөгжүүлэн бэхжүүлэхэд Монголын Энх тайван, Найрамдлын Байгууллага,  Беларусийн Энх тайвны сантай цаашид хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлж, хоёр орны харилцааны өнөөгийн байдал цаашид гүнзгийрүүлэн хөгжүүлэх талаар санал солилцов.

Уулзалтанд Бүгд Найрамдах Беларусь Улсын Элчин сайдын яамны зөвлөх  М.С. Снопко, МЭТНБ-ын Хөрш орнуудын газрын дэд захирал Ё.Максим, Хөрш орнуудын газрын 1 дүгээр нарийн бичгийн дарга Ч.Заяа, Хэвлэл мэдээллийн албаны дарга П.Сүрэнжав нар оролцов.

 

web1

web5

web4

web2
web6

web7

web8

web9

МОНГОЛЫН ЭНХ ТАЙВАН, НАЙРАМДЛЫН БАЙГУУЛЛАГЫН

ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛИЙН АЛБА 

 

Leave a Reply