2016 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр Монголын Энх тайван, Найрамдлын Байгууллагын Ерөнхийлөгч Д.Загджав, Беларусь улсын Энх тайвны сангийн ТУЗ-ын дарга Максим В.Миськогийн урилгаар Бүгд Найрамдах Беларусь улсын Минск хотод ажлын айлчлал хийж Дэлхийн хоёрдугаар дайны баатаруудад зориулсан Ялалтын хөшөөнд цэцэг өргөв.
Монголын Энх тайван, Найрамдлын Байгууллагын Ерөнхийлөгч Д.Загджавын дэлхийн улс орны энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэх, ард түмний найрсаг харилцаа, найрамдал, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд гаргарсан идэвх зүтгэл, хүчин чармайлт, оруулсан хувь нэмрийг нь өндөрөөр үнэлж, Бүгд Найрамдах Беларусь улсын Энх тайвны Сангийн ТУЗ-ын дарга Максим В.Мисько “Хүндэт Энх тайвны Сахиулагч” медалиар шагнав.
Тус арга хэмжээнд Беларусь улсын Энх тайвны сангийн ТУЗ-ын орлогч дарга Александр В. Чирко, МЭТНБ-ын Тусгай үүрэг гүйцэтгэгч Нарийн бичгийн дарга Г.Тэнгэр МЭТНБ-ын Хөрш орнуудын газрын захирал Э.Ундраа, МЭТНБ-ын Хамтын ажиллагааны газрын 1 дүгээр нарийн бичгийн дарга Ч.Заяа нар байлцлаа.