2013 оны 12 сарын 22-25-ны өдрүүдэд Монголын Энх тайван Найрамдлын Байгууллагын Ерөнхийлөгч Д.Загджав БНХАУ-ын Ляо Нин мужид албан ёсны айлчлал хийв. Айлчлалын хүрээнд тус мужийн амбан захирагч, найрамдлын нийгэмлэг, худалдаа-аж үйлдвэрийн танхимын удирдлагатай уулзаж, Монгол Улсыг далайд гарцтай болгох, авто болон төмөр зам, Улаанбаатар-Шэньяны хооронд агаарын тээврийн шууд нислэг нээх, аялал жуулчлалыг хөгжүүлэх, уул уурхайн салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, орон нутгийн шууд харилцааг хөгжүүлэх зэрэг хамтын ажиллагааны олон асуудлаар санал солилцлоо. Ляо Нин мужийн Хятадын Ард Түмний Гадаад Орнуудтай Харилцах Найрамдлын Нийгэмлэг, Монголын Энх тайван, Найрамдлын Байгууллагын хооронд хамтран ажиллах хэлэлцээрийг үзэглэж, орон нутгийн түвшинд хамтран ажиллах эх үндэс тавигдлаа. 2013 оны 4 дүгээр сард тус мужид Хятад-Монголын Найрамдлын Нийгэмлэг байгуулагдаж, Монголын Энх тайван, Найрамдлын Байгууллагын Ерөнхийлөгчөөс нийгэмлэгийн ажилд амжилт хүсч, баяр хүргэсэн мэндчилгээ ирүүлэв. Нийгэмлэгийг зохион байгуулах хуралд Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Ц. Сүхбаатар оролцлоо.
26Dec
Leave a Reply