“Айл хүний амь нэг, Саахалт хүний санаа нэг”

БНХАУ-ын Си Ан хотноо болсон Зүүн Өмнөд Азийн орнуудын дээд хэмжээний хурлын үеэр Монголын Энх тайван, Найрамдлын Байгууллагын Ерөнхийлөгч Д.Загджавын  санаачлагаар Монгол, Хятад, Орос улсын 3 талт уулзалт зохион байгуулагдлаа. Энэ удаагийн уузалт нь гурван орны төрийн тэргүүн нарын Душанбегийн уулзалтын дараа болж буйгаараа онцлоготой түүхэн үйл явдал болсныг талууд цохон тэмдэглэв.

Уулзалтанд монголын талаас МЭТНБ-ын Ерөнхийлөгч Д.Загджав тэргүүтэй төлөөлөгчид, хятадын талаас Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Бүх Хятадын Энх тайван, Зэвсэг хураахын төлөө Ардын Нийгэмлэгийн Дэд Ерөнхийлөгч, Хятадын Коммунист Намын Төв Хорооны Олон улсын газрын орлогч сайд Хө Жүн болон тус нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн дарга Шэн Хуфан, Оросын талаас ОХУ-ын Төрийн Думын гишүүн, Энх тайвны Сангийн тэргүүн А.Карпов тэргүүтэй төлөөлөгчид оролцож хөрш гурван улсын харилцаа, хамтын ажиллагаанд тулгамдаж буй өргөн хүрээтэй асуудлыг хэлэлцэн санал солилцож, уулзалтыг жил бүр зохион байгуулж байхаар тохиролцов.

Гурван талт уулзалтын хүрээнд БНХАУ-ын Бүх Хятадын Энх тайван, зэвсэг хураахын төлөө Нийгэмлэгийн зүгээс Монгол улсын аль нэг тос цахилгаангүй бүсийг сонгон нарны сэргээгдэх эрчим хүчээр хангах ажлыг хятадын 100%-ийн хөрөнгө оруулалтаар хийхээр тохиролцов. Мөн ОХУ-ын Энх тайвны Сангийн зүгээс МЭТНБ-ын Ерөнхийлөгч Д.Загджав тэргүүтэй төлөөлөгчдийг энэ оны 11 сарын 12,13-ны өдрүүдэд Австри Улсын Вена хотноо болох Олон улсын Энх тайвны форумд албан ёсоор урихаа мэдэгдэв.

DSC_9403