Өнөөдөр Монголын Энх тайван, Найрамдлын Байгууллагын Ерөнхийлөгч Д.Загджав, БНАСАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд ноён О Сын Хо-г хүлээн авч уулзав.
Уулзалтын үер Ерөнхийлөгч Д.Загджав хэлэхдээ БНАСАУ нь Ким Чен Ун удирдагчийн мэргэн удирдлага дор Хөдөлмөрийн Нам, Солонгосын ард түмэн хүнд хэцүү цаг үеийг амжилттай даван туулж байгаад баяр хүргэж, цаашид ч танай улсыг дэмжиж ажилна гэв.
Элчин сайд О Сын Хо МЭТНБ-ын Ерөнхийлөгч Д.Загджавыг хүлээн авч уулзсанд талархал илэрхийлж, хоёр оны тогтоосон өнө удаан уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг цаашид улам хөгжүүлэн бэхжүүлэхэд бид Засгийн газар хоорондын хамтын ажиллагаанаас гадна Найрамдлын Нийгэмлэгүүдин хамтын ажиллагаа мөн чухал гэж үздэг. Тиймээс Монголын Энх тайван, Найрамдалын Байгууллага цаашид улам нягт хамтран ажиллана гэдэгт найдаж байгаагаа илэрхийлж, талууд олон талт, өргөн хүрээтэй сэдвээр санал солилцов.
Мөн өнгөрсөн хугацаанд хоёр орны харилцаа өндөр түвшинд хүрч олон, олон харилцан төрийн айлчлалууд хийгдсэн ололт амжилт арвин жил болж өнгөрсөнийг талууд дурьдав.