2016 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр Минск хотноо Бүгд Найрамдах Беларусь улсын Парламентын Удирдах Зөвлөлийн орлогч дарга Владимир П. Гуминский Засгийн газрын ордонд Монголын Энх тайван, Найрамдлын Байгуллагын Ерөнхийлөгч Д.Загджавыг хүлээн авч уулзав.
Уулзалтын үеэр Владимир П. Гуминский, Беларусийн тал Монгол Улсад 2014 оны 6 дугаар сард Элчин сайдын яамаа нээсэн нь хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд ач холбогдолтой үйл явдал болсон, энэ нь хоёр талын хамтын ажиллагааг эрчимтэй хөгжүүлэх гол үндэс гэж үзэж буйгаа илэрхийллээ. Мөн хоёр орны парламент хоорондын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд УИХ-ын зүгээс анхаарч, 2015 оны 6 дугаар сарын 12-нд Монгол-Беларусийн парламентын бүлэг байгуулсныг онцлов. Монголын Энх тайван, Найрамдлын байгууллагын Ерөнхийлөгч Д.Загджав Беларусийн хот тохижилтын техник хэрэгсэл, хүнд даацын машин механизм зэрэг олон төрлийн бүтээгдэхүүнийг Монголын тал сонирхож байгааг илэрхийлж хоёр орны хоорондын эдийн засгийн хамтын ажиллагаа өргөжиж хоёр талын харилцааны ирээдүйтэй чиглэлүүдийн талаарсанал солилцов.
Уулзалтанд БНБеларусь улсын Парламентын Олон улсын харилцааны Байнгын хорооны дарга Виталий Л.Бусько, БНБеларусь улсын Парламентын аж үйлдвэр, түлш, эрчим хүчний цогцолборын Байнгын хорооны орлогч дарга Сергей Н. Бохан, БНБеларусь улсын Парламентын Үйл ажиллагаа хангах ТУЗ-ын орлогч дарга Ольга Л.Дудецкая, Беларусь улсын Энх тайвны сангийн ТУЗ-ын дарга Максим В.Мисько, Беларусь улсын Энх тайвны сангийн ТУЗ-ын орлогч дарга Александр В. Чирко, МЭТНБ-ын Тусгай үүрэг гүйцэтгэгч Нарийн бичгийн дарга Г.Тэнгэр МЭТНБ-ын Хөрш орнуудын газрын дарга Э.Ундраа, МЭТНБ-ын Хамтын ажиллагааны газрын 1 дүгээр нарийн бичгийн дарга Ч.Заяа нар байлцав.