Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд К. И. Кобландиныг хүлээн авч уулзав.

DSC_3718news1

Монголын энх тайван, найрамдлын Байгууллагын Ерөнхийлөгч Д. Загджав 2013 оны 10 сарын 22-нд Энх тайван, найрамдлын Ордонд Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд К. И. Кобландиныг хүлээн авч уулзав.
Уулзалтын үеэр Ерөнхийлөгч Д. Загджав Монголын Энхтайван, Найрамдлын Байгууллагын товч түүх, түүхэн замнал, үйл ажиллагааны зорилго чиглэлийн талаар танилцуулж, уламжлалт найрсаг харилцаатай Бүгд Найрамдах Казахстан Улстай тогтоосон олон талт хамтын ажиллагааг цаашид бүхий л талаар жигд, идэвхтэй хамтран хөгжүүлэх эрхэм зорилт тавьж ажиллахаа нотлон илэрхийлэв.
Монголын Энхтайван, Найрмадлын Байгууллагын Ерөнхийлөгч Д. Загджав, Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин Сайд К. И. Кобландин нар энх тайван, аюулгүй байдал, найрсаг харилцаа, найрамдал хамтын ажиллагааны чиглэлээр цаашид хамтран ажиллах талаар санал солилцов.
Уулзалтын төгсгөлд Монголын Энхтайван, Найрамдлын Байгууллагын Ерөнхийлөгч Д. Загджав Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин Сайд К. И. Кобландинд Нот бичиг гардуулав.
Уулзалтанд Монголын Энхтайван, Найрамдлын Байгууллагын Захиргаа-удирдлагын хэлтсийн дарга Р. Баярсайхан, хөрш орнуудын асуудал хариуцсан нарийн бичгийн дарга Ё. Максим, хэрэг эрхлэх асуудал хариуцсан нарийн бичгийн дарга С. Батсүрэн, мэдээлэл хамтын ажиллагаа хариуцсан нарийн бичгийн дарга Г.Золзаяа нар байлцав.

МОНГОЛЫН ЭНХ ТАЙВАН, НАЙРАМДЛЫН БАЙГУУЛЛАГЫН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА НАРЫН ГАЗАР

Leave a Reply