2014 оны 9 сарын 11-12 хооронд Бүгд Найрамдах Куба улсын нийслэл Гавана хотноо Олон улсын 10 дах коллеквиум зохиогдов. Нийт 16 орны 266 зочид төлөөлөгч оролцож терроризмын эсрэг болон Кубын эх оронч таван баатрын эрх чөлөөний асуудлаар санал бодлоо солилцсон тус арга хэмжээнд Монголын Энх тайван Найрамдлын Байгууллагын Африк, Америк хариуцсан нарийн бичгийн дарга Ё.Айдана оролцлоо.
Хоёр өдөр үргэлжилсэн энэхүү коллеквиумд хүний эрхийн төлөө шудрага бус явдлыг таслан зогсоох, терроризмын эсрэг ямар арга хэмжээ авч болох талаар олон орны төлөөлөгчид илтгэл тавьлаа. Арга хэмжээний үеэр Монголын Энх тайван Найрамдлын Байгууллага, Улс түмэнтэй найрамдах Кубын институттэй хамтын ажиллагааны хэлэлцээр шинэчлэн байгууллаа. Мөн МЭТНБ-ын Африк, Америк хариуцсан нарийн бичгийн дарга Ё.Айдана Улс Түмэнтэй Найрамдах Кубын Институтийн Ерөнхийлөгч хатагтай Кения Серрано Пюг тааламжтай цагтаа Монгол улсад айлчлахыг урьсан Монголын Энх тайван Найрамдлын Байгууллагын Ерөнхийлөгч Д. Загджавын урилгыг гардууллаа
Leave a Reply