20Sep
2023 оны 9 сарын 17-оос 20-ны өдрүүдэд Дэлхийн Энх тайван, гэрэл, тэнгэрлэг соёл төрийн бус байгууллагын албан ёсны урилгаар Өмнөд Солонгосын Сөүл хотноо Дэлхийн Энх тайвны дээд хэмжээний уулзалтын 9 жилийн ойд МЭТНБ-ын Ерөнхийлөгч Д.Загджав тэргүүтэй төлөөлөгчид оролцож, Дэлхийн Энх тайвны хэлэлцээрт гарын үсэг зурав. Энэхүү үйл ажиллагаанд дэлхийн бүх үндэстний шашны төлөөлөл, Олон улсын эмэгтэйчүүдийн Энх тайвны холбоо, Олон улсын залуучуудын Энх тайвны холбоо, Улс төрийн зүтгэлтнүүдийн төлөөлөл уригдан оролцож, дэлхий дахинд энх тайвны төлөө хамтдаа гэсэн дуу хоолойг хүргэж, хойч үедээ дайн дажингүй энх амгалан амьдралыг өвлүүлэн өгөхийг зорьсон томоохон арга хэмжээ болсон юм.