Куба Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд ноён Омар Л.Маррерог Энх тайван, Найрамдлын Ордонд Монголын Энх тайван, Найрамдалын Байгууллагын Ерөнхийлөгч Д.Загджав хүлээн авч уулзав

2014 оны 10 сарын 7-ны өдөр Энх тайван, Найрамдлын Ордонд Монголын Энх тайван, Найрамдалын Байгууллагын Ерөнхийлөгч Д.Загджав Бүгд Найрамдах Куба Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд ноён Омар Л.Маррерог өөрийнх нь хүсэлтээр хүлээн авч уулзав.

Уулзалтын үеэр Ерөнхийлөгч Д.Загджав ноён Омар Л.Маррерог Бүгд Найрамдах Куба улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайдын албан тушаалд томилогдсон явдалд баяр хүргэн, ажилд нь амжилт хүсэв. Элчин сайд ноён Омар Л.Марреро хүлээж авч уулзаж байгаад чин сэтгэлийн талархал илэрхийлж, хоёр орны хооронд тогтоосон уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг цаашид улам хөгжүүлэн бэхжүүлэхэд  Монголын Энх тайван, Найрамдалын Байгууллага хамтран ажиллана гэдэгт найдаж байгаагаа илэрхийлэв. Мөн 2014 оны 9 сарын 11-12 хооронд Бүгд Найрамдах Куба улсын нийслэл Гавана хотноо болсон олон улсын 10 дах коллеквиумд Монголын Энх тайван Найрамдлын Байгууллага төлөөлөгчөө оролцуулсан явдалд талархал илэрхийлэв.

Уулзалтын төгсгөлд Монгол Энх тайван Найрамдлын Байгууллагын Ерөнхийлөгч Д. Загджав Бүгд Найрамдах Куба улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Омар Л.Маррерод дурсгалын зүйл гардуулав.

Уулзалтанд МЭТНБ-ын хэрэг эрхлэх газрын дарга Р. Баярсайхан, МЭТНБ-ын Африк-Америкийн орнуудыг хариуцсан нарийн бичгийн дарга Ё. Айдана нар байлцав.

DSC_9705

Leave a Reply