Бүгд Найрамдах Турк улсын Мармара Групп Сангийн Ерөнхийлөгч Аккан Суверийн урилгаар Монголын Энх тайван, Найрамдлын Байгууллагын Ерөнхийлөгч Д.Загджав 2016 оны 4 дүгээр сарын 5-7 өдрүүдэд Истанбул хотноо зохион байгуулагдсан“19 дүгээр Евразийн эдийн засгийн форумд” оролцож, 2016 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр хоёр байгууллагын хоорондын хамтын ажиллагагааны санамж бичигт гарын үсэг зурав.
Монгол, Турк хоёр улсын энх тайван найрамдлын байгууллагууд хамтран ажиллах санамж бичгийг байгуулснаар хоёр улсын уламжлалт найрамдал, олон талт хамтын ажиллагаа өргөжиж бэхжинэ гэж Ерөнхийлөгч Д.Загджав онцлов.
‘Торгоны замын эдийн засгийн бүс; эрчим хүч, албан хүчээр зохион байгуулсан шилжих хөдөлгөөн болон терроризм’ сэдэвтэй Евразийн эдийн засгийн форумын үеэр Монголын Энх тайван, Найрамдлын Байгууллагын Тусгай үүрэг гүйцэтгэгч Нарийн бичгийн дарга Г.Тэнгэр тус форумын “Эдийн засаг” сэдэвт Монголын эдийн засгийн өнөөгийн байдлын талаар үг хэлэв. Энэхүү арга хэмжээнд Монголын талаас Монгол улсын Ерөнхийлөгч асан Нацагийн Багабанди, Монгол Улсаас Бүгд Найрамдах Турк улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Батхишиг нар оролцов.
Туркийн Мармара групп сан Евроазийн эдийн засгийн дээд хэмжээний уулзалтыг 19 жил алгасалгүй зохион байгууллаа. Тус сан ААН-үүд болон төрөөс санхүүгийн дэмжлэг авдаг бөгөөд олон улсын талбарт ажилладаг, томоохон ТББ юм байна. Тэд 1985 оноос хойш энх тайвны чиглэлээр үйл ажиллагаа явуулж, Туркийн нийгэм, эдийн засгийн амьдралд үүссэн асуудалд шийдэл олох, эрх баригчдад нөлөөлөх зорилгоор олон нийтийн дунд үйл ажиллагаа зохион байгуулдаг байна.
Санамж бичигт гарын үсэг зурах арга хэмжээнд, Монгол Улсаас Бүгд Найрамдах Турк улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Батхишиг, Мармара Групп Сангийн Дэд Ерөнхийлөгч Энгин Коклучинар, МЭТНБ-ын Тусгай үүрэг гүйцэтгэгч Нарийн бичгийн дарга Г.Тэнгэр, МЭТНБ-ын Хөрш орнуудын газрын захирал Э.Ундраа, МЭТНБ-ын Хамтын ажиллагааны газрын 1 дүгээр нарийн бичгийн дарга Ч.Заяа нар байлцлаа.