Олон Улсын Ахмадын баярын өдрийг тохиолдуулан Монголын Энхтайван Найрамдлын Байгууллага жил бүр ахмадуудаа урьж, хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай. МЭТНБ 2014 оны 10-р сарын 01-ний өдөр 24 ахмад буурлаа хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ.
Энэ үеэр Монголын Энхтайван Найрамдлын Байгууллагын Ерөнхийлөгч Д.Загджав арга хэмжээг нээж үг хэлсэн. Тэрбээр ахмадууддаа байгууллагынхаа нэрийн өмнөөс залуу хойч үеэ сурган хүмүүжүүлж, өнгөрсөн одоогийн алтан хэлхээ болж явдагт талархаж байгаагаа илэрхийлэн, эрүүл энх, урт удаан наслахыг хүсэн ерөөгөөд гарын бэлэг гардууллаа.
Мөн энэ үеэр тус газрын удирдлага болон албан хаагчид ахмадууддаа хандаж та нарын маань ажлын арвин туршлага, үнэтэй санал зөвлөгөө чухал гэдгийг онцлон санал солилцсон юм.
рёслорорлоырөолыр