2015 оны 1 сарын 6-ны өдөр Энх тайван, Найрамдлын Ордонд Монголын Энх тайван, Найрамдлын Байгууллагын Ерөнхийлөгч Д.Загджав, БНАСАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд ноён Хон Гю хүлээн авч уулзав.
Уулзалтын үер Элчин сайд Хон Гю шинэ оны анхны уулзалтаа ийнхүү хийж хүлээн авсанд талархал илэрхийлж, хоёр орны хооронд тогтоосон өнө удаан уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг цаашид улам хөгжүүлэн бэхжүүлэхэд Монголын Энх тайван, Найрамдлын Байгууллага хамтран ажиллана гэдэгт найдаж байгаагаа илэрхийлж, Солонгосын хойгт тулгамдаж буй асуудлаар санал солилцов. Мөн өнгөрсөн онд хоёр орны харилцаа өндөр түвшинд хүрч олон олон харилцан төрийн айлчлалууд хийгдсэн ололт амжилт арвин жил болж өнгөрснийг талууд дурьдав. Элчин сайд Хон Гю Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан зохион байгуулж буй Зүүн хойд азийн аюулгүй байдлын “Улаанбаатарын яриа хэлэлцээр” бага хурлыг ихэд сайшаан БНАСАУ маш идэвхитэй оролцдог болохоо хэлэв.
Leave a Reply