2015 оны 10 сарын 16-ны өдөр Монголын Энх тайван, Найрамдлын Байгууллагын Ерөнхийлөгч Д.Загджав Бүгд Найрамдах Куба Улсаас Монгол Улсад Суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин Сайд Эрхэмсэг Ноён Омар Маррерог хүлээн авч уулзав.
Элчин сайд ноён Омар 9 сарын 8-9 нд Ханой хотод болсон Ази Номхон далайн бүсийн 7 дах хурлаас гарсан мэдэгдлийг МЭТНБ-ын ерөнхийлөгчид өргөн барьсан юм. Уулзалтын үеэр Куба болон Монгол улсын хоорондох хамтын ажиллагааны талаар санал бодлоо солилцов.
Уулзалтын дараа Монголын Энх тайван, Найрамдлын Байгууллагын Ерөнхийлөгч Д.Загджав элчин сайд ноён Омард хүндэтгэлийн зоог барив.
Уулзалтанд, МЭТНБ-ын Хамтын ажиллагааны газрын дэд захирал Ё. Айдана болон Жаргалсайхан нар оролцов.
Leave a Reply