МОНГОЛЫН ЭНХ ТАЙВАН, НАЙРАМДЛЫН БАЙГУУЛЛАГЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Д. ЗАГДЖАВ БҮГД НАЙРАМДАХ КУБА УЛСЫН ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМНЫ АЗИ, НОМХОН ДАЛАЙН ГАЗРЫН ЗАХИРАЛ МИГЕЛЬ АНХЕЛ РАМИРЕЗ РАМОСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА.

DSC_6975

Монголын Энх тайван Найрамдлын байгууллагын Ерөнхийлөгч Д. Загджав 2014 оны 3 дугаар сарын 18-ний өдөр Энх тайван, Найрамдлын Ордонд  Бүгд Найрамдах Куба Улсын Гадаад харилцааны яамны Ази, Номхон далайн бүс нутгийн газрын захирал Мигель Ангел Рамирез Рамос, Бүгд Найрамдах Куба улсаас Монгол улсад суугаа хэргийг түр хамаарагч Омар Лауро Марреро нарыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр Д.Загджав Бүгд Найрамдах Куба Улсад өрнөж буй  эдийн засгийн шинчлэлийн бодлогыг сайшаан дэмжиж байна хэмээгээд, хоёр улсын найрсаг харилцаа, олон талт хамтын ажиллагааг цаашид бүхий л талаар эрчимтэй хөгжүүлэх эрмэлзэлтэй байгаагаа мэдэгдлээ.

Ноён Мигел Ангел Рамирез Бүгд Найрамдах Куба Улс социалист тогтолцоог эдийн засгийн шинэчилсэн бодлоготой уялдуулан илүү хүнлэг энэрэнгүй, ардчилсан хэлбэрт оруулахын төлөө зорилт тавин ажиллаж байна гэлээ. Мөн эдийн засгийн өсөлтөнд хүрэхийн тулд гадаадын хөрөнгө оруулагчдад илүү таатай нөхцөл бүрдүүлэх тухай шинэ хууль батлахаар хэлэлцэж байгаа тухайгаа танилцууллаа.

Уулзалтын төгсгөлд Ноён Мигел Ангел Рамирез, Бүгд Найрамдах Куба улсад  2014 оны 10 дугаар сарын  27-29-ны өдрүүдэд зохиогдох “Куба Эв нэгдэл 2014” Дэлхийн III  Чуулга уулзалтын талаар танилцуулж, уг Чуулга уулзалтад Монголын Энх тайван, Найрамдлын Байгууллагын төлөөлөл оролцоно гэдэгт итгэлтэй байгаагаа онцолсон байна.

Уулзалтанд Монголын Энх тайван, Найрамдлын Хэрэг эрхлэх газрын дарга Р.Баярсайхан,  Монгол Кубын Найрамдлын Нийгэмлэгийн Тэргүүн Хамба Ч.Дамбажав, Африк , Америк орнууд хариуцсан нарийн бичгийн дарга Ё.Айдана, Европ, Ойрхи Дорнодын орнуудын нарийн бичгийн дарга Г.Золзаяа болон Протокол, эрх зүй хариуцсан нарийн бичгийн дарга Мөнхзул нар байлцав.

Уулзалт найрсаг дотно уур амьсгалтай болж өндөрллөө.

 

МОНГОЛЫН ЭНХ ТАЙВАН, НАЙРАМДЛЫН БАЙГУУЛЛАГА

Leave a Reply