Монголын Энх тайван, Найрамдлын Байгууллагын Удирдах Зөвлөлийн хурал боллоо.

2014 оны 3 дугаар сар 28-ны өдөр Монголын Энх тайван, Найрамдлын Байгууллагын Удирдах Зөвлөлийн хурал боллоо.

Тус хурал дээр, Монголын Энх тайван, Найрамдлын Байгууллагын Ерөнхийлөгч Д.Загджавын 2014 оны 03-р сарын 14-ний өдрийн 15 дугаар захирамжаар, МЭТНБ-ын Тэргүүн Дэд Ерөнхийлөгч Ж.Гүррагчаа Крымын Бүгд Найрамдах Улсын бүх нийтийн  санал асуулгын ажиглагчаар томилогдон ажилсан ажлын тайлангаа танилцууллаа.

Мөн түүнчлэн зохион байгуулалтын асуудал хэлэлцэж Удирдах зөвлөлийн гишүүдийн 100 хувийн саналаар  Монгол Улсын Ерөнхий Сайдын зөвлөх, Монгол Улсын гавьяат тамирчин Д.Батбаярыг МЭТНБ-ын Дэд Ерөнхийлөгчөөр сонголоо.

Kyokushu

Leave a Reply