2014 оны 7 сарын 16-ны өдөр Монголын Энх тайван, Найрамдлын Байгууллагын Ерөнхийлөгч Д. Загджав Энх тайван, найрамдлын Ордонд ОХУ-ас Эрдэнэт хотод суугаа Ерөнхий консул Александр Валентинович Федуловыг хүлээн авч уулзаж Монголын энх тайван, найрамдал, хамтын ажиллагааны шагнал “Найрамдал” медалийг гардуулав.
Шагнал гардуулах үеэр ОХУ-ас Эрдэнэт хотод суугаа Ерөнхий консул Александр Валентинович Федулов хэлэхдээ:
“Миний хөдөлмөрийг өндрөөр үнэлж энэхүү шагналыг олгосон явдалд маш их байрлаж байна. Миний бие Монгол улсад 1987 оноос хойш ажилласан ба олон сайхан монгол найз нартай болсон. Томилолтын маань хугацаа дуусаж нутаг буцаж гэж байгаа миний хувьд монгол найз нөхдөө болон Монголын сайхан оронтой хагацан гэдэг харамсалтай байна. Энэхүү хүндэт шагналыг гардан авч байгаа энэ өдөр мөн миний төрсөн өдөр тохиож байгаа ба энэхүү хоёр баяр нэг өдөр давхцаж байгаад баяртай байна. Ерөнхийлөгч Загджав болон Монголын Энх тайван Найрамдлын Байгууллагын хамт олонд баярласан талархсанаа илэрхийлэн, ажлын өндөр амжилт хүсэж, хоёр улсын, ард түмний харилцаа байнга найрсаг, хамтын ажиллагаатай байна гэдэгт итгэлтэй байна.Та бүхний цаашдын ажил үйлсэд амжилт, амьдралд тань сайн сайхныг хүсье” гэв.
Шагнал гардуулахад МЭНТНБ-ын Африк-Америкийн орнуудыг хариуцсан нарийн бичгийн дарга Ё. Айдана, МЭТНБ-ын хэрэг эрхлэх газрын дарга Р. Баярсайхан, МЭТНБ-ын БНХАУ нар байлцлаа.
Leave a Reply