БНХАУ-ын Фу Жиан мужийн Ү И Шан хотноо 2014 оны 11 сарын 15-наас 17-ны өдрүүдэд болсон 3 дахь удаагийн “Түмэн газрын цайны зам” хотын хөгжил Монгол Улс, БНХАУ, ОХУ гурван улсын хотын дарга нарын хурал нь хот суурин газруудын соёл, аялал жуучлал, гадаад худалдаа гэх мэт сололцоо хамтын ажилллагаа хоорондын харилцааг бэхжүүлэх,“Түмэн газрын цайны зам” олон улсын аялал жуучлалын алтан бүс,үүгээр дамжуулан хотуудын эрх тэгш хөгжил цэцэглэлтийг дэмжих зорилготой зохион байгуулагдлаа.
Мөн 11 сарын 16-ны өдөр “Түмэн газрын цайны зам” хотын хөгжил сэдэвт форумд Монголын Энх тайван, Найрамдлын Байгууллагын Ерөнхийлөгч Д.Загджав тэгрүүтэй төлөөлөгчид оролцож, “Энх тайван, Найрамдал, хамтын ажиллагаа” гэсэн сэдвээр БНХАУ, ОХУ-ын зочид төлөөлөгчидтэй өргөн хүрээнд ярилцаж, харилцан санал солилцов.
Түмэн газрын цайны зам бол үндэстэн дамнасан олон улсын стратегийн хөгжлийн зам, хөрш улсуудын харилцан нөхөрлөлийн зам, нутаг дэвсгэрийн эдийн засгийг дээшлүүлэх худалдааны зам юм. Энэ удаагийн хурал нь Хятад, Монгол, Орос 3 улсын улс төр, эдийн засаг, соёл, аялал жуулчлалын салбарын хэмжээнд тулгуурлан “Энх тайван, найрамдал, хамтын ажиллагаа” гэсэн сэдвийн дор нийтлэг ашиг, тогтвортой хөгжлийн зорилгод хүрэхийн тулд хамтын ажиллагааг хэрэгжүүлэх арга хэмжээ болов. Энэ үеэр Монголын Энх тайван, Найрамдлын Байгууллагын Ерөнхийлөгч Д.Загджав илтгэл тавилаа.
Түүхэндээ “Түмэн газрын цайны зам” нь Ази, Европыг холбосон томоохон олон улсын худалдааны зам байсан. Өнгөрсөн жил БНХАУ-ын дарга Си Жин Пин “Торгоны зам эдийн засгийн бүс” ба “21-р зууны далайн торгоны зам” гэсэн санааг дэвшүүлж, Түмэн газрын цайны замын зэрэгцээ хотуудын эрх тэгш хөгжил гэсэн шинэ түүхийн боломжийг дэвшүүлсэн юм. Өнөөгийн түмэн газрын цайны зам нь шинэ торгоны замын чухал хэсэг бөгөөд ганц цайны замаар зогсохгүй олон улсын соёлын солилцоо, газар нутгийн энх тайван, хөгжлийн олон улсын гарц юм.
“Түмэн газрын цайны зам” нь Ү И Шан хотоос эхлэлтэй бөгөөд,“Түмэн газрын цайны зам” уламжлалт соёлыг дэлгэрүүлэх, “Түмэн газрын цайны зам” хот болон бүс нутгийн соёл, аялал жуулчлал, худалдаа гэх мэт харилцан хамтын ажиллагааг бэхжүүлэх, соёлын өвийг дэлгэрүүлэх, эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжүүлэх зорилттой Хятад, Монгол, Оросын эдийн засгийн, соёл, аялал жуулчлалын салбар болон бусад салбар оролцож, “Түмэн газрын цайны зам”-ын ирээдүйн хөгжлийг талаар хэлэлцэв.
Хуралд БНХАУ-ын 56 муж, хотын дарга, удирдлагууд, Монгол Улсаас Дархан Уул аймгийн засаг дарга, Сүхбаатар хотын дарга, Булган аймгийн засаг дарга нар болон ОХУ-ын Калуга мужийн засаг захиргааны байгууллагын дэд дарга, Калуга мужийн Стратегийн хөрөнгө оруулалтын сангийн захирал нар уригдан оролцсон байна.
Leave a Reply