МОНГОЛ, УЗБЕКСТАНЫ НАЙРАМДЛЫН БАЙГУУЛЛАГУУД ХАМТРАН  АЖИЛЛАНА

Монголын Энх Тайван, Найрамдлын Байгууллагын Тэргүүн Дэд Ерөнхийлөгч Монгол улс, ЗХУ-ын баатар Сансрын нисгэгч Ж.Гүррагчаа Узбекстаны Үндэстэн хоорондын харилцаа ба гадаад орнуудтай найрамдлаар харилцах засгийн газрын хороо, Найрамдлын нийгэмлэгүүдийн Монголын  эвлэлийн хооронд хамтран ажиллахаар тохиролцож хамтын  ажиллагааны санамж бичигт гарын  үсэг  зурлаа.

Энэ нь хоёр  орны уламжлалт найрамдалт харилцааг  хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой арга хэмжээ  боллоо.

Мөн энэ үеэр Монголын Энх Тайван, Найрамдлын Байгууллагын Ерөнхийлөгч Д.Загджавын даалгавраар Монголын найрамдал хамтын  ажиллагааны  дээд шагналаар Казахын нэрт яруу найрагч Нобелын одонт Мухтар Шахановыг “Найрамдлын Мөнгөн–Од” одонгоор, Узбекстанд суугаа Монгол улсын өргөмжит консул Абдугафур Рахимовийг “Найрамдал” медалиар тус тус шагнасныг Ж.Гүррагчаа баатар гардууллаа.

WeChat Image_20180411145114 WeChat Image_20180411145106 WeChat Image_20180411145049 WeChat Image_20180411145204