Монголын Энх тайван, Найрамдалын байгууллагын 55 жилийн ойг тохиолдуулан Энх тайван, аюулгүй байдал, найрсаг харилцаа, найрамдал хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлд, олон жил үр бүтээлтэй ажилласан нэр бүхий 5 хүнийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн одон, медалиар шагналаа.
Шагналыг өнөөдөр Монголын Энх тайван, Найрамдалын Байгууллагын Ордонд, Монголын Энх тайван, Найрамдалын Байгууллагын Ерөнхийлөгч Д.Загджав гардууллаа. Шагнал гардуулахад МЭТНБ-ын Хэрэг эрхлэх газрын дарга Р.Баярсайхан, Тусгай үүрэг гүйцэтгэгч нарийн бичгийн дарга Л.Сайханцэцэг нарын албаны бусад хүн байлцлаа.
Цэргийн гавъяаны Улаан тугийн одонгоор:
Б.Баттөмөр /МЭТНБ-ын Энх тайван аюулгүй байдал хариуцсан нарийн бичгийн дарга /
Хөдөлмөрийн гавъяаны Улаан тугийн одонгоор:
З.Гантулга нар, /Санхүү, аж ахуйн албаны дарга/ одонгоор:
Ч.Даш-Эрдэнэ / Ерөнхий нягтлан бодогч/
Алтан гадас одонгоор:
Ё.Максим /Оросын Холбооны Улс, Тусгаар Улсуудын Хамтын Нийгэмлэгийн Гишүүн орнууд хариуцсан нарийн бичгийн дарга/
Хөдөлмөрийн хүндэт медалиар:
Д.Отгон /Монголын Энх тайван Найрамдлын ордны үйлчлэгч/ нар тус тус шагнагдлаа.
Монголын Энх тайван, Найрамдалын байгууллагын Ерөнхийлөгч Д.Загджав Төрийн дээд одон медалиар шагнагдсан хүмүүст баяр хүргээд, цаашдын ажилд нь өндөр амжилт хүслээ.
slot online
slot online
peacemongolia, peace mongolia