Монгол Улс “Дэлхий нийтээрээ нэгдэцгээе” урианд дуу хойлоогоо нэгтгэв.

Өмнөд Солонгосын Сөүл хотноо 2014 оны 9 сарын 17-оос 19-ний өдрүүдэд Дэлхийн соёл, Энх тайвны байгууллагаас “Дэлхий нийтээрээ нэгдэцгээе” уриан дор зохиогдсон  Дэлхийн Энх тайвны дээд хэмжээний уулзалтанд Монгол Улсыг төлөөлөн Монголын Энх тайван, Найрамдлын Байгууллагын Ерөнхийлөгч Д.Загджав тэргүүтэй 40 гаран төлөөлөгчид оролцож, дэлхийн энх тайвны хэлэлцээрт гарын үсэг зурав.

Энэхүү үйл ажиллагаа нь Сөүлийн олимпийн цэнгэлдэх хүрээлэнд болж, дэлхийн өнцөг булан бүрээс улс төрийн зүтгэлтнүүд, Олон улсын эмэгтэйчүүдийн энх тайвны холбоо, Олон улсын залуучуудын энх тайвны холбоо, дэлхийн бүх үндэстний шашны төлөөлөл нийт 2000 гаран зочид, төлөөлөлөгчид уригдан оролцсоноос гадна урьд өмнө удирдагчид байсан болон сайн дурын гишүүн гэсэн нийт 20.000 хүн оролцсон юм. “Дэлхий нийтээрээ нэгдэцгээе” уриан дор дэлхий дахины энх тайвны төлөө хамтдаа гэсэн дуу хоолойг хүргэж, хойч үедээ дайн дажингүй энх амгалан амьдралыг өвлүүлэн өгөхийн тулд ямар гарц байна вэ, бид үүний төлөө юу хийж чадах талаар санал солилцож, Сөүлийн цэнгэлдэх хүрээлэнгээс дэлхийн анх тайвны хаалга хүртэл энх тайвны алхалт хийсэн томоохон арга хэмжээ болсон юм.

 

Монголын Энх тайван, Найрамдлын Байгууллагын

Хэвлэл, мэдээлэлийн алба

14_09_18_14_15_37_51337598_1911759956 4027_5561_240 peace summit

Leave a Reply