МОНГОЛ ЦЭРГИЙН ӨДРИЙГ ТОХИОЛДУУЛАН ЭНХ ТАЙВНЫ ДЭЭД ШАГНАЛААР ГЕНЕРАЛ, ОФИЦЕРУУДЫГ ШАГНАЛАА

Монголын Энх тайван, Найрамдлын  Байгууллагын  Ерөнхийлөгчийн  захирамжаар Шинэ цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 94 жилийн ой, Монгол цэргийн өдрийг тохиолдуулан Энх тайван, аюулгүй  байдлыг  бэхжүүлэх, Гадаад улс орнуудтай цэргийн салбарт харилцах хамтран ажиллах үйл  ажиллагаанд оруулж буй хувь нэмрийг нь өндрөөр үнэлж, Монголын энх тайван,  найрамдал, хамтын ажиллагааны дээд шагнал, “Энхийн Алт, Мөнгөн-Од”, “Найрамдлын Алт, Мөнгөн-Од” одон, “Найрамдал” медалиудаар Батлан Хамгаалах  Яамны Төрийн  нарийн  бичгийн  дарга, хошууч генерал Загдсүрэнгийн Болдбаатар, Батлан хамгаалахын Их сургуулийн захирал, хошууч генерал Ядмаагийн Чойжамц, Батлан хамгаалах яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн  газрын дарга, хурандаа Гүрсэдийн Сайханбаяр, тус яамны Гадаад Хамтын ажиллагааны газрын  дарга, хурандаа Дашживаагийн  Ариунболд, Бодлогын Хэрэгжилтийг зохицуулах газрын тасгийн дарга, Хурандаа Баасангийн  Эрхэмбаяр, Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Цэрэнчимэдийн Буянтогтох, Төрийн  Захиргааны  удирдлагын газрын  мэргэжилтэн хошууч Лхагвасүрэнгийн  Баясгалан, Төрийн Захиргааны удирдлагын газрын  мэргэжилтэн, дэслэгч  Бадын  Отгонбаяр  нарын нийт 24 цэргийн  албан хаагчдыг  шагналаа.

Шагналыг Монголын Энх тайван, Найрамдлын Байгууллагын Ерөнхий  нарийн  бичгийн  даргын  үүрэг  гүйцэтгэгч С.Оюун-Эрдэнэ, Хэрэг эрхлэх газрын дарга Р.Баярсайхан нар  гардуулж баяр  хүргэлээ.

МОНГОЛЫН ЭНХ ТАЙВАН, НАЙРАМДЛЫН БАЙГУУЛЛАГЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН АЛБА

Leave a Reply