МЭТНБ, Бүгд Найрамдах Беларус улсын Энх тайвны Сангийн хооронд хамтран ажиллах Санамж бичигт гарын үсэг зурлаа.


Монголын Энх тайван, Найрамдлын Байгууллагын Ерөнхийлөгч Д.Загджавын урилгаар 2015 оны 11 дүгээр сарын 23-нд Бүгд Найрамдах Беларусь Улсын Энх тайвны Сангийн хорооны дарга Максим Владимирович Мисько, Энх тайвны Сангийн хорооны орлогч дарга Чирко Александр Владимирович, Энх тайвны Сангийн гишүүн Мисько Ольга Дмитриевна тэргүүтэй төлөөлөгчид Монгол улсад ажлын айлчлал хийхээр ирэв.

Тус хоёр байгууллагын удирдлага найрамдлын 2 байгууллага цаашид хамтран ажиллах гадаад уулзалт яриа хийхээс гадна МЭТНБ,  Беларус улсын Энх тайвны Сангийн хооронд хамтран ажиллах Санамж бичигт гарын үсэг зурлаа.

БНБеларусь Улсын Энх тайвны Сан нь Зөвлөлтийн Энх тайвны Сангийн салбар байж байгаад 1991 онд Зовлөлт Холбоот Улс задрахад шинчлэн зохион байгуулагдсан бөгөөд Беларусь улсын хамгийн нөлөө бүхий олон нийтийн байгууллага юм. Тус Сан нь Беларусь Улсын төр, олон нийтийн байгууллагуудын идэвхтэй дэмжлэг туслалцаатайгаар энх тайвныг сахин хамгаалах, бэхжүүлэх олон талт үйл ажиллагаа явуулдаг.

Өнөөдөр Беларусь Улсын Энх тайвны Сан нь 148 хот, районы салбар  байгууллагуудтай бөгөөд нийт 11000 гаруй гишүүнтэй.

Монгол, Беларусь хоёр улсын энх тайван найрамдлын байгууллагууд хамтран ажиллах санамж бичгийг байгуулснаар хоёр улсын уламжлалт найрамдал, олон талт хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар хоёр улсын төр засгаас авч явуулж байгаа гадаад бодлогыг хэрэгжүүлэхэд идэвхтэй  дэмжлэг үзүүлэх энх тайван аюулгуй байдлыг бүс нутаг, олон улсын хэмжээнд бэхжүүлэх, дайныг сэрэмжлүүлэх талаар олон нийтийн санаачлагыг дэмжин хамтран ажиллах эрх зүйн орчин бүрдэх юм.

Bel-001

Bel-006

Bel-005

Bel-004

Bel-003

Bel-002

 

Bel-008

Bel-007
Bel-009

Bel-011

Bel-010

 

МОНГОЛЫН ЭНХ ТАЙВАН, НАЙРАМДЛЫН БАЙГУУЛЛАГЫН

ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛИЙН АЛБА 

 

Leave a Reply