Монголын Энх тайван, Найрамдлын байгууллагаас зохион байгуулж буй Монгол улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой, Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны гэрээ байгуулагдсаны 20 жилийн ойд зориулсан Хөрш орнуудын хамтын ажиллагааны байгууллагуудын Олон улсын форумыг угтан зарласан Хятад дуу дуулаачдын уралдаан болон “Мөнхийн хөрш хятад орон” сэдэвт Зохион бичлэгийн уралдаан 2014 оны 5-р сарын 9, 10-ны өдрүүдэд Улаанбаатар хот дахь Хятадын Соёлын Төвд амжилттай болж өндөрлөлөө.
Уралдаанд нийт хятад хэлний 10 гаруй сургууль хувь хүмүүс оролцож, 80 гаруй оролцогчид хамрагдсан байна. Шалгарсан оролцогчдод Монголын Энх тайван, Найрамдлын байгууллагаас Өргөмжлөл, мөнгөн шагнал болон Хятад хэлний сургалтын хөнгөлөлтийн эрхийн бичгээр шагнаж урамшууллаа. Энэхүү арга хэмжээнд МЭТНБ-ын хэрэг эрхлэх газрын дарга Р.Баярсайхан, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Соёлын зөвлөх Вэй Хун Шэн болон Улаанбаатар хот дахь Хятадын соёлын төвийн төлөөлөл, МЭТНБ-ын БНХАУ, Ази номхон далайн бүсийн орнууд хариуцсан нарийн бичгийн дарга Э.Ундраа болон урлаг соёлын томоохон төлөөл болох МУСГЗ, ОХБУ-ын УГЗ, СУИСийн Хүндэт профессор Д.Ухнаа, Дуучин Б.Хонгор хүндэт зочноор хүрэлцэн ирж, уралдааныг СТА дуучин С.Сэрчмаа болон ҮДБЭТ-ын удирдаач Ганбат нар амжилттай шүүн явууллаа.
Тус уралдааныг зохион байгуулахад идэвхтэй оролцож, дэмжлэг үзүүлсэн Монгол улс дахь БНХАУ-ын Элчин сайдын яам, Улаанбаатар дахь Хятадын соёлын төв, “Эрдмийн гүүр” Сургалтын төв, “Модерн залуус” ТББ-ын хамт олонд Монголын Энх тайван найрамдлын байгууллагаас талархал илэрхийлье.
Leave a Reply