Өнөөдөр Ерөнхийлөгч Д.Загджав Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Цай Вэнруйг нутаг буцах гэж байгаатай холбогдуулан хүлээн авч уулзаж, Монгол, Хятад хоёр орны дипломат харилцаа, найрсаг хамтын ажиллагааг хөгжүүлэх, ард түмнүүдийн харилцан ойлголцол, итгэлцлийг бэхжүүлж, хүн төрөлхтний энх тайван, аюулгүй байдлыг сахин хамгаалах үйлсэд оруулж буй хүндтэй хувь нэмрийг нь өндрөөр үнэлж Элчин сайд Цай Вэнруйг энхийг эрхэмлэгч Монголын ард түмний Энх тайвны дээд шагнал “Энхийн Алтан-Од” одонгоор, Зөвлөх Гао Фэн-Инийг энхийг эрхэмлэгч Монголын ард түмний найрамдал, хамтын ажиллагааны дээд шагнал “Найрамдлын Алтан-Од” одонгоор тус тус шагналаа.
07Sep