2014 оны 9 сарын 25-нд МЭТНБ-ын нарийн бичгийн дарга нарын газрын дарга Ё. Максим ОХУ-ын Алтайн хязгаарын төлөөлөгчдийн газрын дарга А. Шабанов, Орос-Монголын хамтын ажиллагааг хөгжүүлэх Сангийн зөвлөх, Монголын Анд нөхдийн Нийгэмлэгийн Захиргааны гишүүн, ахмад дипломатч А. Богословский нарыг Энх тайван, Найрамдлын Ордонд хүлээн авч уулзав.
Уулзалтанд оролцогчид монгол-оросын найрамдал, хамтын ажиллагааны асуудлаар ярилцаж, ОХУ-ын Ерөнхийлөгчийн 9 сарын эхээр Монгол Улсад хийсэн айлчлал 2 орны олон талт хамтын ажиллагааг цаашид хөгжүүлэхэд түүхэн үүрэг гүйцэтгэснийг санал нэгтэй тэмдэглэлээ. Мөн уламжлалт найрамдал, хамтын ажиллагааг хөгжүүлэх үйлсэд хөрш 2 орны найрамдлын байгууллага, бүс нутгийн төр, олон нийтийн байгууллагууд, иргэдийн оролцоо, санаачлага чухал болохыг онцлон тэмдэглэв.
Уулзалтын төгсгөлд Ё. Максим МЭТНБ-ын Ерөнхийлөгч Д. Загджавын даалгавраар Халхын голын дайнд оролцогч, Алтайн хязгаарын иргэн Петров Николай Андрияновичийг Халхын голын ялалтын 75 жилийн ойн медалиар шагнасныг тус хязгаарын Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга А. Шабановт гардуулж, чин сэтгэлийн баяр хүргэн, эрүүл энх аз жаргал, урт удаан наслахыг ерөөснийг нь дамжуулж өгөхийг хүссэнийг ёсчлон гүйцэтгэв.
Leave a Reply