Хятад Ард Улсын Ляо Нин мужийн Гадаад худалдаа, Эдийн засгийн Хамтын ажиллагааны Танхимын орлогч дарга Лю Вэн тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.

news2

Монголын энх тайван, найрамдлын Байгууллагын Ерөнхийлөгч Д. Загджав 2013оны 10 сарын 29-нд Энх тайван, найрамдлын Ордонд Бүгд Найрамдах Хятад Ард УлсынЛяо Нин мужийн Гадаад худалдаа, Эдийн засгийн Хамтын ажиллагааны Танхимын орлогч дарга Лю Вэн тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр Ерөнхийлөгч Д. Загджав Монголын Энхтайван, НайрамдлынБайгууллагын товч түүх, түүхэн замнал, үйл ажиллагааны зорилго чиглэлийн талаар танилцуулж, харилцан итгэлцсэн, найрсаг хөршийн харилцаат БНХАУ-тай тогтоосон олонталт хамтын ажиллагааг цаашид бүхий л талаар тогтвортой, идэвхтэй хамтран хөгжүүлэх эрхэм зорилт тавьж ажиллахаа илэрхийлэв. БНХАУ-ын Ляо Нин мужийн Гадаад худалдаа, Эдийн засгийн Хамтынажиллагааны Танхимийн орлогч дарга Лю Вэн өөрийн муж болон байгууллагынхаа үйл ажиллагааны талаар танилцуулж, хоёр байгууллагын энх тайван, найрамдлын салбар даххамтын ажиллагааг цаашид хөгжүүлсэнээр хоёр орны нийгэм, эдийн засаг, соёл, боловсролзэрэг бусад олон салбарын хөгжилд хувь нэмэр оруулна гэдэгтэй санал нэг буйгаа илэрхийллээ. Уулзалтын төгсгөлд Монголын Энхтайван, Найрамдлын БайгууллагынЕрөнхийлөгч Д. Загджав, БНХАУ-ын Ляо Нин мужийн Гадаад худалдаа, Эдийн засгийнХамтын ажиллагааны Танхимийн орлогч дарга Лю Вэн нар дурсгалын зураг татуулав.Уулзалтанд Монголын Энхтайван, Найрамдлын Байгууллагын Захиргаа-удирдлагын хэлтсийн дарга Р. Баярсайхан, Гадаад орнуудын асуудал хариуцсан нарийн бичгийн дарга Ж.Хатанхүү нар байлцав.

МОНГОЛЫН ЭНХ ТАЙВАН, НАЙРАМДЛЫН БАЙГУУЛЛАГЫН НАРИЙНБИЧГИЙН ДАРГА НАРЫН ГАЗАР

Leave a Reply