Шууд харилцааны гүүр болон ажиллана

БНХАУ-ын Ан Хуй мужийн Лю Ань хотноо 2015 оны 4 сарын 27-29-ний өдрүүдэд зохиогдсон “Түмэн газрын цайны зам (Олон Улсын) Хамтын ажиллагааны Байгууллага 2015 Лү Ан” сэдэвт хуралд Монголын Энх тайван, Найрамдлын Байгууллагын (МЭТНБ) шугамаар Монгол Улсыг төлөөлөн Төв аймгийн засаг дарга Д.Баярбат, Дархан-Уул аймгийн засаг дарга С.Насанбат, Сэлэнгэ аймгийн засаг дарга С.Бүрэнбат, МЭТНБ-ын Хөрш орнуудын газрын дэд захирал Ё.Максим, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яамны 1-р Нарийн бичгийн дарга Т.Мөнхгэрэл, МЭТНБ-ын Хөрш орнуудын газрын 1-р Нарийн бичгийн дарга Э.Ундраа, “Хөрөнгө оруулалтын банк”-ны  Ахлах шинжээч М.Эрдэнэчимэг нарийн төлөөлөгчид оролцлоо. Тус хурал нь БНХАУ-ын зүгээс санаачилсан “Торгоны замын эдийн засаг” буюу “Нэг бүс-нэг зам” стратегийн бодлогыг хэрэгжүүлэх, “Түмэн газрын цайны зам”-ыг дахин сэргээж түүний зам дагуух хотуудын хөгжил, соёл, аялал жуулчлал, худалдааг хөгжүүлэх зорилготой юм. Энэ чухал арга хэмжээнд МЭТНБ нь 3 улсын муж, аймаг, хотыг холбож өгөх гүүр нь болох юм.  Түмэн газрын цайны зам Торгоны замыг бодвол 1000 гаруй жилийн хойно бий болсон ч цайны замын дагуух орнуудын эдийн засагт үзүүлж байсан нөлөө нь асар их юм. Цайны зам нь дан ганц худалдааны зам бус үүгээр гурван улсын ард түмний найрамдалт харилцаа, соёлын солилцоо зэрэг нийгмийн олон салбарын харилцаа явагдаж байсан юм.

Дашрамд дурьдахад 2014 оны 11 сарын 16-ны өдөр Ү И Шан хотноо Монголын Энх тайван, Найрамдлын Байгууллага, Хятадын Соёлыг дэлгэрүүлэх Нийгэмлэг, Оросын Холбооны Улсын Калуга мужийн засаг захиргааны байгууллага хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурснаар Түмэн газрын цайны замыг  “Түмэн газрын цайны зам Олон Улсын Хамтын ажиллагааны Байгууллага” болгон цар хүрээг нь өргөжүүлэн тэлсэн юм.

 

Монголын Энх тайван, Найрамдлын Байгууллагын

Хэвлэл, мэдээлэлийн алба

DSC_2074 DSC_2105 DSC_2128 DSC_2148 DSC_2038 DSC_2059

Leave a Reply