2014 оны 04 сарын 07-нд Монгол Улсын Соёл, Спорт, Аялал Жуулчлалын Яам, Монголын Энх тайван, Найрамдлын Байгууллагын хооронд хамтын ажиллагааны Санамж бичигт гарын үсэг зурах ёслол боллоо. Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурах ёслолд ССАЖЯ-ны Сайд Ц.Оюунгэрэлийг төлөөлөн УИХ-ын гишүүн, ССАЖЯ-ны Дэд Сайд М.Түмэнжаргал, МЭТНБ-ын Ерөнхийлөгч Д. Загджав нар гарын үсэг зурлаа.
Энэхүү Санамж бичиг нь Монгол Улсын Засгийн Газрын тухай хууль, Төрийн бус байгууллагын тухай хуульд нийцүүлэн, Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд “төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоодод шилжүүлэх ажлыг бодитойгоор хэрэгжүүлэх” гэж заасны дагуу Монгол Улсад үндэсний соёлын уламжлал, өвийг хадгалсан тогтвортой, үр ашигтай соёл урлаг, биеийн тамир, спорт, аялал жуулчлалын салбарыг төлөвшүүлэх талаар төрөөс баримтлах бодлогын хүрээнд энх тайван, найрсаг харилцаа, найрамдал хамтын ажиллагаа болон ардын дипломатын аргаар түүхэн уламжлалт ёс заншил, өв соёлоо дэлхий нийтэд сурталчлан таниулах, монгол соёлын нөлөөллийг өргөжүүлэх, давтагдашгүй чанарыг баталгаажуулах болон бусад улс үндэстний соёл урлаг, ёс заншлыг өөрийн орны ард түмэнд таниулах, төр засаг, иргэд, олон түмний оролцоо, улс орнуудын найрамдлын нийгэмлэгүүдийн хамтын ажиллагаанд дэмжлэг үзүүлэх үндсэн зорилготой юм.
Талууд үндэсний аюулгүй байдлын хийгээд гадаад бодлогын үзэл баримтлалын хүрээнд дэлхийн улс орнуудтай энх тайван, найрсаг харилцаа, найрамдал хамтын ажиллагааг идэвхжүүлэх, монгол өв, соёлыг сурталчлах болон бүс нутаг олон улсын шиж чанартай арга хэмжээнүүдийг ч цаашид хамтран зохион байгуулж ажиллахаар боллоо.
Leave a Reply