Монголын Энх Тайван, Найрамдлын Байгууллага Европын Холбоонд суух байнгын төлөөлөгчийн газраа Белгийн Вант Улсын нийслэл Брюссель хотноо нээж, байнгын төлөөлөгчөөр Австри Улсын иргэн Баянжавын Баасанжавыг томилов. Монголын Энх тайван, Найрамдлын Байгууллагын Ерөнхийлөгч Д.Загджав Европын Холбооны Улсуудын төр, олон нийтийн байгууллагуудтай найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, дэлхийн энх тайван, аюулгүй байдлыг сахин хамгаалах үйлсэд дэмжлэг…