Монголын Энх тайван, Найрамдлын Байгууллагын Ерөнхийлөгч Д. Загджав өнөөдөр Энх тайван, найрамдлын Ордонд ОХУ-ын иргэн, ОХУ-ын ЭСЯ-ны дунд сургуулийн захирал Андрей Иванович Рыжовт Монгол Улсын Засгийн Газрын шагнал “Боловсролын тэргүүний ажилтан” цол тэмдгийг гардуулав. А. И. Рыжов Монгол Улсад 5 жил ажиллах хугацаандаа монгол-оросын боловсролын хамтын ажиллагааг хөгжүүлэх, монгол хүүхдүүдийг сурган хүмүүжүүлэх, монгол-оросын найрамдлыг бэхжүүлэх…
