Куба Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Омар Лауро Марреро Бетанкурыг нутаг буцахтай нь холбогдуулан Монголын Энх тайван, Найрамдлын Байгууллагын удирдлага энэ сарын 8-ны өдөр хүлээн авч уулзан, элэгсэг дотноор ярилцав. Монгол, Куба улсын хоорондох уламжлалт найрамдал, хамтын ажиллагааг өргөжүүлэх, хоёр орны иргэд, байгууллагын харилцан ойлголцол итгэлцлийг бэхжүүлэхэд оруулсан хувь…
