Монголын Энх тайван, Найрамдлын Байгууллагын ерөнхийлөгч Д.Загджавын урилгаар Турк Улсын Мармара Групп Сангийн ерөнхийлөгч Аккан Сувер тэргүүтэй төлөөлөгчид манай улсад 10 дугаар сарын 3-наас 7-ны хооронд айлчлав. Мармара Групп сан нь тус улсын эдийн засаг, нийгэм, стратеги, аюулгүй байдлын талаар судалгаа,шинжилгээ явуулах, олон улсын семинар, уулзалт, чуулган зохион байгуулах зэрэг үйл ажиллагаа эрхэлдэг байгууллага юм….