Өмнөд, Умард Солонгосын Төрийн тэргүүн нарын дээд түвшний уулзалт амжилттай амжилттай болж өнгөрсөнд Монголын Энх тайван, Найрамдлын Байгууллага, түүний харъяа Олон улсын найрамдлын нийгэмлэгүүд, энх тайван, найрсаг харилцааг эрхэмлэгч Монголын нийт ард түмний өмнөөс гүн талархал илэрхийлж байна.

            Энэхүү түүхэн уулзалтаар Солонгос хоорондын харилцааг сайжруулан хөгжүүлэх, Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс бүрэн ангижруулах, тус хойгт энхийг тогтоох чиглэлд хоёр тал эрчимтэй хамтран ажиллахаар тохиролцсон нь Солонгосын хойг төдийгүй, Зүүн хойд Азийн бүс нутаг, цаашлаад дэлхийн энх тайван, аюулгүй байдалд чухал ач холбогдолтой алхам боллоо.

          Зүүн хойд азид энх тайван, аюулгүй байдал, найрамдалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааны шинэ эрин үе тогтоно гэдэгт бид итгэлтэй байна.

МОНГОЛЫН ЭНХ ТАЙВАН НАЙРАМДЛЫН БАЙГУУЛЛАГЫН

ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН АЛБА