2014 оны 11 сарын 28-нд Улаанбаатар хот дахь Оросын шинжлэх ухаан, соёлын Төвд Монгол-Оросын найрамдал, хамтын ажиллагааны Өдрүүдийн хаалтын арга хэмжээ болов. Энэхүү арга хэмжээг Монголын Энх тайван, Найрамдлын Байгууллагаас Монгол-Оросын Найрамдлын Нийгэмлэг, ОШУСТөвтэй хамтран зохион байгуулсан юм.
Арга хэмжээнд монголын талаас УИХ-ын дэд дарга, “Монгол-Орос” парламентын бүлгийн дарга Л. Цог, ССАЖ-ын яамны дэд сайд М. Түмэнжаргал, ГХЯ-ын хөрш орнуудын газрын захирал Т. Төгсбилгүүн, Монголын Энх тайван, Найрамдлын Байгууллагын Ерөнхийлөгч Д. Загджав, Монгол-Оросын найрамдлын Нийгэмлэгийн тэргүүн Ж. Гүррагчаа, МҮХАҮТанхимын ерөнхий нарийн бичгийн дарга Э. Эюунтэгш, оросын талаас ОХУ-ын ЭСЯ-ны элчин зөвлөх И. Н. Аржаев, тус ЭСЯ-ны дипломат ажилтнууд, Бүгд Найрамдах Беларусь, Казахстан улсын ЭСЯ-ны дипломат ажилтнууд, найрамдлын нийгэмлэгүүдийн идэвхтэн сонгуультнууд оролцов.Бүгд Найрамдах Буриад Улсын соёлын гавъяат ажилтан Ё. Максим болон түүний анд нөхдийн концерт энэ үеэр тоглов.Орой нь МЭТНБ-ын Ерөнхийлөгч Д. Загджав Монгол-Оросын найрамдал, хамтын ажиллагааны Өдрүүдийн хаалтын арга хэмжээнд зориулсан нөхөрсөг оройн зоог барив.
01Dec
Leave a Reply