БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Шинь Хайминыг хүлээн авч уулзлаа.

            БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Шинь Хаймин, Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Элчин Зөвлөх Ян Чиндун, Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Цэргийн атташе, Ахлах хурандаа Бао Юйхай нарыг Монголын Энх тайван, Найрамдлын…

Ерөнхийлөгч Д.Загджав Торгоны Замын Олон Улсын Худалдааны Танхимын Дэд Ерөнхийлөгчөөр өргөмжлөгдөв

Бүгд Найрамдах Хятад ард Улсын Хонг Конг тусгай захиргааны бүсийн Торгоны Замын Олон Улсын Худалдааны Танхимын дарга Лу Жианжоны урилгаар Монголын Энх тайван, Найрамдлын Байгууллагын Ерөнхийлөгч Д.Загджав 2015 оны 12 сарын 9-10-ны өдрүүдэд Хонг Конг тусгай захиргааны бүсэд зохион байгуулагдсан “Анхдугаар Торгоны Замын Олон Улсын Хөрөнгө Оруулалтын Форум” (Silk Road International Investment Forum, SRIIF) -д…

МЭТНБ, Бүгд Найрамдах Беларус улсын Энх тайвны Сангийн хооронд хамтран ажиллах Санамж бичигт гарын үсэг зурлаа.

Монголын Энх тайван, Найрамдлын Байгууллагын Ерөнхийлөгч Д.Загджавын урилгаар 2015 оны 11 дүгээр сарын 23-нд Бүгд Найрамдах Беларусь Улсын Энх тайвны Сангийн хорооны дарга Максим Владимирович Мисько, Энх тайвны Сангийн хорооны орлогч дарга Чирко Александр Владимирович, Энх тайвны Сангийн гишүүн Мисько Ольга Дмитриевна тэргүүтэй төлөөлөгчид Монгол улсад ажлын айлчлал хийхээр ирэв. Тус хоёр байгууллагын удирдлага найрамдлын…

Хөх мөрний эдийн засгийн бүстэй Монгол Улсыг холбон ажиллана

БНХАУ-ын Ху Бэй мужийн Чиби хотноо 2015 оны 11 сарын 06-08-ний өдрүүдэд Хятадын соёлыг дэлгэрүүлэх Нийгэмлэгээс зохион байгуулсан “Олон улсын цайны их хурал”-д дэлхийн 30 гаруй орны 100 гаран төлөөлөл оролцсон бөгөөд Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын төлөөлөгчид голлон оролцов. Арга хэмжээнд Монгол Улсаас УИХ-ын дэд дарга Л.Цог, Монголын Энх тайван, Найрамдлын Байгууллагын Ерөнхийлөгч Д.Загджав, Төв…

МОНГОЛЫН ЭНХ ТАЙВАН, НАЙРАМДЛЫН БАЙГУУЛЛАГЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Д.ЗАГДЖАВ БҮГД НАЙРАМДАХ КУБА УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД ЭРХЭМСЭГ НОЁН ОМАР МАРРЕРОГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ.

2015 оны 10 сарын 16-ны өдөр Монголын Энх тайван, Найрамдлын Байгууллагын Ерөнхийлөгч Д.Загджав Бүгд Найрамдах Куба Улсаас Монгол Улсад Суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин Сайд Эрхэмсэг Ноён Омар Маррерог хүлээн авч уулзав. Элчин сайд ноён Омар 9 сарын 8-9 нд Ханой хотод болсон Ази Номхон далайн бүсийн 7 дах хурлаас гарсан мэдэгдлийг МЭТНБ-ын ерөнхийлөгчид өргөн барьсан юм. Уулзалтын үеэр Куба болон Монгол улсын хоорондох  хамтын ажиллагааны талаар санал бодлоо солилцов. Уулзалтын дараа Монголын Энх тайван, Найрамдлын Байгууллагын Ерөнхийлөгч Д.Загджав…

Бүгд Найрамдах Беларусь Улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Эрхэмсэг ноён Станислав В.Чепурной, зөвлөх М. Снопко нарыг хүлээн авч уулзав.

2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Энх тайван, Найрамдлын Ордонд Монголын Энх тайван, Найрамдлын Байгууллагын Ерөнхийлөгч Д.Загджав, Бүгд Найрамдах Беларусь Улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Эрхэмсэг ноён Станислав В.Чепурной, зөвлөх М. Снопко нарыг хүлээн авч уулзав. Бүгд Найрамдах Беларусь Улсын онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Станислав В.Чепурной Монголын…

Кувейт Улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Эрхэмсэг ноён Халид Яатийм Аль-Фадли, Монголын Энх тайван, Найрамдлын Байгууллагын Ерөнхийлөгч Д.Загджавыг хүлээн авч уулзав.

Кувейт Улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Эрхэмсэг ноён Халид Яатийм Аль-Фадли, Монголын Энх тайван, Найрамдлын Байгууллагын Ерөнхийлөгч Д.Загджавыг 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч уулзав. Кувейт Улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Халид Яатийм Аль-Фадли Монголын Энх тайван, Найрамдлын Байгууллагын Ерөнхийлөгч Д.Загджав нар хоёр…

Япон улсын “Сока Гаккай Интернэйшнл” байгууллагын Дэд ерөнхийлөгч Хиромаса Икэда тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

  Монголын Энх тайван, Найрамдлын Байгууллагын Ерөнхийлөгч Д.Загджав Монгол Улсад ажлын айлчлал хийж буй Япон Улсын “Сока Гаккай Интернэйшнл” байгууллагын Дэд  ерөнхийлөгч Хиромаса Икэда тэргүүтэй төлөөлөгчдийг Энх тайван Найрамдлын Ордонд өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр Монголын Энх тайван, Найрамдлын Байгууллагын Ерөнхийлөгч Д.Загджав “Сока Гаккай Интернэйшнл” байгууллагын Дэд  ерөнхийлөгч Хиромаса Икэда нар 1994 онд эхэлсэн…