Хилийн цэргийн ахмадын хороон дарга, Хурандаа Гэндэнгийн Бямбасүрэнг 1945 оны чөлөөлөх дайны ялалтын түүхт 70 жилийн ойн медалиар шагналаа.

Хилийн цэргийн ахмадын хороон дарга, Хурандаа Гэндэнгийн Бямбасүрэнг өнөөдөр Монголын Энх тайван, Найрамдлын Байгууллагын Ерөнхийлөгч Д.Загджав Энх тайван найрамдлын ордонд өнөөдөр хүлээн авч уулзаж , 1945 оны чөлөөлөх дайны ялалтын түүхт 70 жилийн ойн медалиар шагналаа.      

2015 оны 7 сарын 31-ний өдөр Энх тайван, Найрамдлын Ордонд Монголын Энх тайван, Найрамдлын Байгууллагын Ерөнхийлөгч Д.Загджав, БНСВУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд ноён Фан Данг Дыөнг хүлээн авч уулзав.

Уулзалтын үер БНСВУ –ын Элчин сайд Фан Данг Дыөнг хүлээн авсанд талархал илэрхийлж, хоёр орны хооронд тогтоосон өнө удаан уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг цаашид улам  хөгжүүлэн бэхжүүлэхэд Монголын Энх тайван, Найрамдлын Байгууллага хамтран ажиллана гэдэгт найдаж байгаагаа илэрхийлж, БНСВУ –д тулгамдаж буй асуудлаар санал солилцов. Мөн цаашид Монголын Энх тайван, Найрамдлын Байгууллага Вьетнам улсын Найрамдлын…

“ОЛОН УЛСЫН ЭНХ ТАЙВАН, АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ХАМТЫН АЖИЛЛАГААГ БЭХЖҮҮЛЭХЭД МОНГОЛ УЛС, БНХАУ, ОХУ-ЫН ОРОЛЦОО” СЭДЭВТ УЛААНБААТАРЫН УУЛЗАЛТ БОЛЛОО

2015 оны 6-р сарын 17-20-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо “Олон Улсын энх тайван, аюулгүй байдал, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд Монгол Улс, БНХАУ, ОХУ-ын оролцоо” сэдэвт Улаанбаатарын уулзалт арга хэмжээ зохион байгуулагдаж өндөрлөлөө. Уулзалтын үеэр Олон улсын энх тайван, аюулгүй байдлыг хангах, бүх талын хамтын ажиллагаа, харилцан итгэлцлийг бэхжүүлэхэд хөрш гурван орон ямар бодлого барих, хэрхэн хамтарч ажиллах,…

БНХАУ-ын Ляонин мужийн иргэдийн гадаадтай найрамдлаар харилцах Нийгэмлэгийн Нарийн бичгийн дэд дарга Ву Шүэ Бинь тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Монголын Энх тайван, Найрамдлын Байгууллагын Ерөнхийлөгч Д.Загджавын урилгаар Монгол Улсад ажлын айлчлал хийж буй БНХАУ-ын Ляонин мужийн иргэдийн гадаадтай найрамдлаар харилцах Нийгэмлэгийн Нарийн бичгийн дэд дарга Ву Шүэ Бинь тэргүүтэй төлөөлөгчдийг Төрийн тусгай үйлчилгээний Их Тэнгэр цогцолборт хүлээн авч уулзлаа. Уулзалтын үер Дэд нарийн бичгийн дарга Ву Шүэ Бинь Ляонин мужийн өнгөрсөн оны эдийн засаг,…

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Ван Шяолун “Найрамдлын Алтан-Од” одонгоор шагнагдлаа.

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Ван Шяолуныг  нутаг буцаж байгаатай нь холбогдуулан Монголын Энх тайван, Найрамдлын Байгууллагын Ерөнхийлөгч Д.Загджав  Энх тайван найрамдлын ордонд өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтаар хоёр орны харилцаа хамтын ажиллагааны олон талт өргөн хүрээтэй сэдвээр харилцан санал солилцож,  Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамтын ажиллагааг хөгжүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрийг нь өндрөөр үнэлж…

“Халх голын дайчид – Эх орны аугаа их дайны баатрууд” үзэсгэлэн

МЭТНБ-ын Ерөнхийлөгч Д. Загджав 2015 оны 5 сарын 6-нд  ОХУ-ын ЭСЯ-нд болсон “Халх голын дайчид – Эх орны аугаа их дайны баатрууд” сэдэвт гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлтэнд оролцов. Ховор материал, фото зургуудаас бүрдсэн энэхүү үзэсгэлэн нь Эх орны аугаа их дайны ялалтын 70 жилийн ойд зориулан гарч байгаа бөгөөд дараа нь ОХУ-ын Зэвсэгт хүчний төв…

Шууд харилцааны гүүр болон ажиллана

БНХАУ-ын Ан Хуй мужийн Лю Ань хотноо 2015 оны 4 сарын 27-29-ний өдрүүдэд зохиогдсон “Түмэн газрын цайны зам (Олон Улсын) Хамтын ажиллагааны Байгууллага 2015 Лү Ан” сэдэвт хуралд Монголын Энх тайван, Найрамдлын Байгууллагын (МЭТНБ) шугамаар Монгол Улсыг төлөөлөн Төв аймгийн засаг дарга Д.Баярбат, Дархан-Уул аймгийн засаг дарга С.Насанбат, Сэлэнгэ аймгийн засаг дарга С.Бүрэнбат, МЭТНБ-ын Хөрш…

САЙН САНААНЫ ХАНДИВ

Манай байгууллагаас бүс нутаг, олон улсын энх тайван, аюулгүй байдал, хүмүүнлэгийн үйлсэд туслах зорилготой сайн санааны хандивын аян өрнүүлж байна. Энэ үйлсэд та бүхнийг идэвхтэй оролцохыг уриалж байна.        

НАУРЫЗЫН БАЯРЫН МЭНДЧИЛГЭЭ

Манай орны нийт казах иргэдээ, Эрхэм хүндэт Баян-Өлгийчүүдээ!   Далан зууны тэртээгээс уламжлагдсан ирсэн Дорно дахины ард түмний шинэ жил Наурызын баярыг тохиолдуулан эх орныхоо өнцөг булан бүрт ажиллаж, амьдарч байгаа нийт казах иргэд та бүхэндээ чин сэтгэлийн халуун мэндчилгээ дэвшүүлж, аз жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе! Өвлийг өнтэй давж, урин хавартай…

МОНГОЛЫН ЭНХ ТАЙВАН, НАЙРАМДЛЫН БАЙГУУЛЛАГЫН АХМАД АЖИЛТНУУД ТӨРИЙН ДЭЭД ОДОНГООР ШАГНАГДЛАА

Энх тайван, аюулгүй байдлыг  бэхжүүлэх, найрсаг харилцаа, найрамдал хамтын ажиллагааг хөгжүүлэх үйлсэд он  удаан жил идэвхи зүтгэл үр  бүтээлтэй ажилласан Монголын Энх тайван, Найрамдлын Байгууллагын ахмад ажилтан Пунцагдоржын  Бөндөн  “Хөдөлмөрийн  гавъяаны Улаан  тугийн одон”,  Монголын Энх тайван, Найрамдлын Байгууллагын  дэргэдэх  ахмадын  хорооны  дарга асан  Дэндэвийн Цэрэннадмид  “Алтан гадас” одонгоор  тус  тус шагнагдлаа. Шагналыг  өнөөдөр  Энх…