Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн одон, медалиар шагналаа.

Монголын Энх тайван, Найрамдалын байгууллагын 55 жилийн ойг тохиолдуулан Энх тайван, аюулгүй байдал, найрсаг харилцаа, найрамдал хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлд, олон жил үр бүтээлтэй ажилласан нэр бүхий 5 хүнийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн одон, медалиар шагналаа. Шагналыг өнөөдөр Монголын Энх тайван, Найрамдалын Байгууллагын Ордонд, Монголын Энх тайван, Найрамдалын Байгууллагын Ерөнхийлөгч Д.Загджав гардууллаа. Шагнал гардуулахад…

МЭДЭГДЭЛ

             Уламжлалт найрсаг харилцаатай Украин Улсад болж байгаа үйл явдалтай холбогдуулан Монголын Энх тайван, Найрамдлын Байгууллага мэдэгдэл хийж байна. Украин улсын нийгэм-улс төрийн байдал хурцдаж, үймээн самуун нэг бус удаа гарсны улмаас олон арван энгийн номхон иргэд, хууль журам сахиулах байгууллагын ажилтнууд амь эрсэдсэнд энхийг эрхэмлэгч монголын олон нийтийн өмнөөс гүнээ харамсаж байгаагаа илэрхийлж байна….

Крымын Бүгд Найрамдах Улсын ард түмний санал асуулгын үйл явцыг ажиглуулахаар төлөөлөөгч томиллоо.

Крымын Бүгд Найрамдах Улсад 2014 оны 3 дугаар 16-ны өдөр  болох ард түмний санал асуулгын үйл явцыг ажиглуулахаар Монголын Энх Тайван, Найрамдлын Байгууллагын Тэргүүн дэд Ерөнхийлөгч, Монгол-Оросын  Найрамдлын Нийгэмлэгийн Тэргүүн, Бүгд Найрамдах Монгол Ард Улс, Зөвлөлт Холбоот Улсын баатар, сансрын нисэгч, хошууч генерал Жүгдэрдэмидийн Гүррагчааг 2014 оны 3 дугаар сарын 14-20 өдрүүдэд ОХУ, Украин Улс, Крымын Бүгд…

Энх тайван, найрамдлын ордноо эргүүлэн авна хэмээн итгэж байна.

Монгол орныг олон улсад сурталчлах, дэлхийн улс гүрнүүдтэй найрсаг хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх чин зорилго бүхий Энх тайван, найрамдлын байгууллага 55 жилийн түүхт бууриа алдахад хүрлээ. Өмнөх удирдах зөвлөлийн буруутай үйлдлээс үүдсэн энэ явдлыг цэгцлэхээр Энх тайван, найрамдлын байгууллагын хамт олон ийнхүү мэдэгдэл гаргаж буй юм. Тодруулбал, 2011 оны зургадугаар сарын 24-ний өдөр“Энх тайван, найрамдлын…

Өвлийн XXII олипмийг тохиолдуулан Оросын Холбооны улсаас Монгол улсад суугаа Элчин Сайдын Яаманд илгээх нот бичиг.

Монголын Энх тайван, Найрамдлын Байгууллага Оросын Холбооны улсаас Монгол улсад суугаа Элчин Сайдын Яаманд гүн хүндэтгэл илэрхийлэхийн ялдамд Оросын Холбооны Улсын Сочи хотноо болох Өвлийн XXII олимпийн тоглолтонд амжилт хүсч баыр хүргэсэн мэндчилгээг уламжлах завшаан тохиов. Монголын Энх тайван, Найрамдлын Байгууллага Оросын Холбооны Улсын  Сочи хотноо маргааш эхлэх Өвлийн XXII олипмийн их наадамд амжилт хүсч,…

ОХУ-ын орон нутагт суугаа ерөнхий консулыг хүлээн авч уулзлаа.

Монголын Энх тайван, Найрамдлын Байгууллагын  Ерөнхийлөгч Д. Загджав 2014 оны 1 сарын 28-нд Энх тайван, найрамдлын Ордонд  ОХУ-аас Дархан-Уул аймагт суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин зөвлөх  Иван Сергеевич Мостыкаг хүлээн авч уулзаж Монголын энх тайван, найрамдал, хамтын ажиллагааны шагнал “Найрамдал” медаль гардуулав. Шагнал гардуулах үеэр ОХУ-ын Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин-Зөвлөх И. С. Мостыка…

Монгол Францын найрамдлын нийгэмлэг үйл ажиллагаагаа сэргээн, шинчлэн зохион байгуулах хурал хийв.

Монгол Францын найрамдлын нийгэмлэг үйл ажиллагаагаа сэргээн, шинчлэн зохион байгуулах хурал хийв. Монголын Энх тайван, Найрамдлын Байгууллагын Ерөнхийлөгч  Д.Загджав Монголын Энх Тайван, Найрамдлын Байгууллагын гишүүн байгууллагын батламж гэрчилгээг тус нийгэмлэгийн тэргүүн Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин Сайд Х. Бэхбатад гардуулав. Тус хуралд Франц улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин Сайд Ив Делонэ…

Монголын Энх Тайван, Найрамдлын Байгууллага гадаад улс орнуудад байнгын төлөөлөгчийн газруудаа нээв.

Монголын Энх Тайван, Найрамдлын Байгууллага Европын Холбоонд суух байнгын төлөөлөгчийн газраа Белгийн Вант Улсын нийслэл Брюссель хотноо нээж, байнгын төлөөлөгчөөр Австри Улсын иргэн Баянжавын Баасанжавыг томилов. Монголын Энх тайван, Найрамдлын Байгууллагын Ерөнхийлөгч Д.Загджав Европын Холбооны Улсуудын төр, олон нийтийн байгууллагуудтай найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, дэлхийн энх тайван, аюулгүй байдлыг сахин хамгаалах үйлсэд дэмжлэг…

Монголын Энх тайван Найрамдлын Байгууллагын Ерөнхийлөгч Д.Загджав БНХАУ-ын Ляо Нин мужид албан ёсны айлчлал хийв

2013 оны 12 сарын 22-25-ны өдрүүдэд Монголын Энх тайван Найрамдлын Байгууллагын Ерөнхийлөгч Д.Загджав  БНХАУ-ын Ляо Нин мужид албан ёсны айлчлал хийв. Айлчлалын хүрээнд тус мужийн амбан захирагч, найрамдлын нийгэмлэг, худалдаа-аж үйлдвэрийн танхимын удирдлагатай уулзаж, Монгол Улсыг далайд гарцтай болгох, авто болон төмөр зам, Улаанбаатар-Шэньяны хооронд агаарын тээврийн шууд нислэг нээх, аялал жуулчлалыг хөгжүүлэх, уул уурхайн…

Монголын Энх тайван, Найрамдлын Байгууллагын Ерөнхийлөгч Дэлэгийн Загджав Оросын Олон Улсын Хамтын Ажиллагааны Холбооны урилгаар 2013 оны 12 дугаар сарын 15-19-ний Оросын Холбооны Улсад албан ёсны найрсаг айлчлал хийв.

Монголын Энх тайван, Найрамдлын Байгууллагын Ерөнхийлөгч Дэлэгийн Загджав Оросын Олон Улсын  Хамтын Ажиллагааны  Холбооны  урилгаар  2013 оны 12 дугаар сарын 15-19-ний Оросын Холбооны Улсад  албан  ёсны  найрсаг  айлчлал хийв. Айлчлалын хүрээнд Холбооны Россотрудничество агентлагийн дарга  К. И. Косачев, Олон Улсын Хамтын Ажиллагааны Холбооны Тэргүүлэгчдийн дарга Г. Л. Мурадов, Төрийн  Думын гишүүн, Монголтой найрамдах  парламентын бүлгийн…