Герман-Монголын нийгэмлэгийн Ерөнхийлөгч Др.Удо Хаазег Энхийн Алтан-Од одонгоор шагнав.

Өнөөдөр Ерөнхийлөгч Д.Загджав ХБНГУ-ын Герман-Монголын нийгэмлэгийн Ерөнхийлөгч Др.Удо Хаазег хүлээн авч уулзаж, Энх тайван, найрамдал, хамтын ажиллагааны дээд шагнал Энхийн Алтан-Од одонгоор шагналаа. Др.Удо Хаазе нь Герман, Монголын хооронд олон жил үр бүтээлтэй ажиллаж, Монгол судлалын ажлыг байнга дэмжиж, нийгэмлэгийнхээ шугмаар тогтмол 2 улсын эрдэм шинжилгээний хурал, симпозиум зохиохын зэрэгцээ, “Монголын мэдээ”цоморлог, “Mongolische Notizen” сэтгүүл…

БНХАУ-д зохион байгуулагдсан ОУ-ын Энхтайвны өдөрт зориулсан хуралд дэд ерөнхийлөгч Д.Батболд цахимаар оролцлоо.

Хятадын Ардын энхтайван, зэвсэг хураах нийгэмлэг, Хятадын Коммунист Намын Төв хорооны Гадаад харилцааны газрын удирдлага дор Олон улсын Энхтайвны өдөрт зориулсан хурал 2022 оны 9 дүгээр сарын 21-ны өдөр БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо болж МЭТНБ-ын дэд ерөнхийлөгч Д.Батболд захимаар оролцлоо.  Мөн Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан цахимаар оролцож мэндчилгээ дэвшүүлэв. Дэлхий нийтийн тогтвортой хөгжил, энх…

Бүгд Найрамдах Куба Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Эрхэмсэг ноён Хорхе Альберто Феррер Родригестой уулзлаа.

Өнөөдөр Дэд ерөнхийлөгч Д.Наранхүү Бүгд Найрамдах Куба Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Эрхэмсэг ноён Хорхе Альберто Феррер Родригестой  уулзаж, хоёр улсын уламжлалт найрсаг харилцаа, найрамдалт хамтын ажиллагааны талаар санал солилцов. Манай байгууллага Куба улсын Ард түмэнтэй найрамдлаар харилцах Кубын Институттай олон жилийн хамтын ажиллагаатай бөгөөд хоёр улсын ард түмний харилцан ойлголцлыг бэхжүүлэх, хамтын ажиллагааг…

Монгол хүн сансарт ниссэний 40 жилийн ойн баярын мэндийг хүргэе!

1981 оны гуравдугаар сарын 22-нд Байконурын сансрын буудлаас ЗХУ-ын сансрын нисэгч Владимир Жанибековын хамт “Союз-39” хөлгөөр сансарт хөөрч Салют-6 сансрын станцтай холбогджээ. В.Жанибеков, Ж.Гүррагчаа нар сансарт 7 хоног, 20 цаг 42 минутыг өнгөрүүлж, дэлхийг 124 удаа тойрсны дараа эх дэлхийдээ гуравдугаар сарын 30-нд амжилттай газардсан түүхэн өдөр юм.

Бүгд Найрамдах Куба Улсын Ард түмэнтэй Найрамдлаар харилцах Кубын Институтийн үүсгэн байгуулагдсаны 60 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлж баярын мэндчилгээ дэвшүүллээ

Эрхэм хүндэт хатагтай, ноёд оо. Эрхэмсэг ноён Fernando Gonzalez Llort танд болон найрсаг Кубын ард түмэнд Бүгд Найрамдах Куба Улсын Ард түмэнтэй Найрамдлаар харилцах Кубын Институтийн үүсгэн байгуулагдсаны 60 жилийн ойн халуун мэндчилгээг Монголын энх тайван, найрамдлын байгууллага, түүний  харьяа олон улсын найрамдлын нийгэмлэгүүд, мянга мянган гишүүд дэмжигчдийнхээ өмнөөс баяр хүргэн мэндчилэе! Монголын Энх тайван…

Улсын Онцгой Комисст эмнэлгийн бараа материалын тусламжийг гардууллаа

Энх тайван, Найрамдлын байгууллагааас Дэлхий дахинд үүсээд буй Ковид-19 цар тахлыг даван туулахад зориулан 240,000,000₮ төгрөгний өртөг бүхий эмнэлгийн бараа материалын тусламжийг өнөөдөр Улсын Онцгой Комисст гардуулав.

ОХУ-д амны хаалт, халуун хэмжигч хандивлалаа

Энх тайван, Найрамдлын Байгууллагын Ерөнхийлөгч Д.Загджав өнөөдөр ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яаманд Дэлхий дахинд үүсээд буй Ковид-19 цар тахлыг даван туулахад зориулан 5000 амны хаалт, 5 зайнаас халуун хэмжигчийг тусламж болгон гардууллаа.